БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын саваар 5-10 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 4-9 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгороор 0-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 15-20 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангайн уулархаг нутаг болон Дархадын хотгороор 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө Орхон-Сэлэнгийн саваар 18-23 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос өдөртөө секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 17-22 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 18-20 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 17-22 градус дулаан байна.