1 тонн жинтэй, алуурчин матрыг барьжээ

Африкийн Уганда Улсын зэрлэг байгаль хамгаалах байгууллагын ажилтнууд нэг тонн гаруй жинтэй,  хүн идэшт алуурчин матрыг өнгөрсөн 3-р сарын 31-ний өдөр Викториа нуураас барьжээ.

2

Дэлхий дээрхи хамгийн том матар байж ч болох эл алуурчин матрыг барихад 100 зэрлэг амьтан хамгаалагч, нийт 4 өдөр зарцуулсан байна. Тэд 70 гаруй кг жинтэй махан өгөөш нуурын ойролцоо бэлтгэж матар түүнийг үмхмэгц дэгээг татан барьж авсан гэнэ.

2

Уг матар нь дор хаяж 80 орчим настай бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд баттай мэдэгдэж буйгаар 4 загасчинг барьж идсэн ба үүнээс ч олон хүнийг идсэн гэдэгт хүмүүс игэлтэй байдаг ажээ.

Гэхдээ зэрлэг байгаль хамгаалах байгууллагынхан матрыг алалгүйгээр Мерчисон Фолс үндэсний хүрээлэнд хүргэсэн байна.

Ugluu-logo172216

Санал болгох мэдээ

УДЭТ-ын засвар дуусаж, 5-р сарын 1-нд “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ

Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа …