1933 онд Time сэтгүүл, болон Нью -Йорк Таймс сонинд 23180 өвлөгчтэй, Ли Их Багш Чин Юэн хэмээх 256 настайдаа нас барсан нэгэн Хятад эрийн тухай нийтлэж байжээ. Тэр үнэхээр 256 насласан бөгөөд бясалгагч, байгаль орчноо хамгаалагч нэгэн байсан гэнэ.
Хязгааргүй амьдралын нууц:
“Зүрх сэтгэлээ яст мэлхий шиг дөлгөөн байлгаж, нохой шиг сэрэмжтэй унтаж, тагтаа шиг алх” энэ үнэхээр хязгааргүй амьдралын нууцын нэгээхэн хэсэг хэмээн Ли Чин Юэн багш зөвлөдөг байжээ. Ли нь үргэлж оюун санааны амар амгалан байдлыг эрхэмлэдэг байсан бөгөөд цагаан будааны дарс л уудаг байсан аж.
Төрсөн нь:
Ли Их Багш Чин Юэний талаар бага мэдээлэл байдаг. Тэр БНХАУ-ын Сычуань (Szechwan) мужид төрсөн гэдэг. 10 настайдаа хангалттай боловсрол эзэмшсэн байсан бөгөөд аль хэдийн тэр янз бүрийн ургамал цуглуулан эм эмчилгээ хийж Канг-Сү, Шанси, Төвд , Аннам, Сиам болон Манжуур хотуудад айлчилжээ. Үүнээс хойш түүний тухай мэдээлэл тасарсан байдаг.
Гэхдээ үүнээс 100 жилийн дараа буюу Лиг 110 гаруй настай байхад түүний гамьд байгааг хүмүүс мэдэж эрж хайх болжээ. Тэр энэ үед 60 настай хүн шиг л харагддаг байсан гэх бөгөөд маш эрч хүчтэй, мөн л ургамал цуглуулж эм эмчилгээ хийсэн хэвээр байжээ. Мөн тэрээр баруун гар нь хугарсан бололтой гартаа 15 см хадаас хадуулсан байж.
Ли Их Багш Чин Юэний есөн амьдрал:
Ли Их Багш Чин Юэнийн өөрийн хэлснээр тэрээр 1736 онд төрсөн бөгөөд 197 жил амьдарсан юм. Гэсэн хэдий ч 1930 онд , Ву Чун – шинь хэмээх профессор, их сургуулийн Минкуо судлалын тэнхмийн эрхлэгч “Лиг 1677 онуудад төрсөн болохыг харуулсан эзэн хааны Хятадын Засгийн газар өөрийн 150 жил, 200 жилийн ойг тохиолдуулан түүнд баяр хүргээд байгаа” бичлэгийг олсон байна. Мөн Ву Чинь Шинь доктор Лиг өөрийн төрсөн өдрөө сайн мэддэггүй байсан тухайн үеийн хүмүүсийн ихэнхи нь л яг хэзээ төрсөнөө мэддэггүй байсан шүү дээ гэсэн байна.
Ли өөрийн төрсөн өдрийг мартсан байна уу?
1928 оны Нью-Йорк Таймсд “Ли Их Багш Чин Юэний нас харагдах байдал нь түүнийг 256 настайдаа нас барсан гэдэгт эргэлзээ төрүүлдэг. Тэр хэтэрхий залуу харагддаг яг л 60 гаран настай юм шиг. 200 нас гарсан хүн тийм гайхалтай чадвартай, бие организмтай байнагэдэг нь хачирхалтай. Ли Их Багш Чин Юэний түүхийн хагас нь үнэн хагас нь зүгээр л хүмүүсийн зохиосон яриа байх. Үнэхээр 256 насласан гэдэг нь оньсого хэвээр байна…” хэмээн нийтлэжээ.