- • Тодорхойлох боломжтой орлогоороо банкнаас тавьж буй шалгуурыг хангах, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөх боломжтой байх
- • Зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх
- • Тухайн байгууллагад ажиллаж байх, цаашид тогтвор суурьшилтай ажиллах, сүүлийн 6 сараас доошгүй хугацаанд тухайн байгууллагад ажилласан байх
- • Банк шаардсан тохиолдолд хөрөнгө барьцаалах, даатгуулах боломжтой байх
- • Банк шаардсан тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байх
- • Банктай цалингийн зээлээр хамтран ажиллах гэрээтэй байгууллагын ажилтан байх
- • Цалин болон түүнтэй адилтгах нөхөн олговроо банкаар дамжуулан авдаг байх
- • Бусад
https://www.khanbank.com/mn/269
Голомт банк
Тавигдах шаардлага:
- • Голомт банкаар цалингаа олгодог байгууллагын үндсэн ажилтан байх
- • Тухайн байгууллагад 6 сараас доошгүй хугацаанд ажилласан байх
- • Голомт банкны цалингийн картаар 6 сарын хугацаанд цалингаа авсан байх
- • Байнгын оршин суух хаягтай байх
Капитал банк
Тавигдах шаардлага:
- • Монгол Улсын иргэн байх
- • Сүүлийн 1 жил ба түүнээс доошгүй хугацаагаар үндсэн ажилтнаар тогтвортой ажилласан, цаашид тогтвор суурьшилтай ажиллах
- • Хөдөлмөрийн гэрээний хугацаа нь зээлийн гэрээний хугацаанаас урт байх
- • Тухайн орон нутагт байнгын оршин суугч байх
- • Хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх
- • Зээлдэгчийн цалингийн орлого нь нийгмийн даатгалын дэвтрээр баталгаажсан, бусад орлогын эх үүсвэрийг баримтаар нотолсон байх
- • Зээлдэгчийн сард төлөх зээл, зээлийн хүүний нийт дүн нь /бусад хэвийн зээлийн эргэн төлөлтийг оруулан тооцно /өрхийн орлогын 60%-иас хэтрэхгүй байх
- • Ял, шийтгэл эдлэж байгаагүй, аливаа хууль бус үйлдэл хийсэнд сэжиглэгдэж, хуулийн байгууллага (шүүх, цагдаа, мөрдөн байцаах газар)-д хэрэг үүсгэгдээгүй нь ЦЕГ-н тодорхойлолтоор нотлогдох
Төрийн банк
Тавигдах шаардлага
- • Банктай цалингийн зээлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан байгууллагын ажилтан байх
- • Сүүлийн 6 сарын хугацаанд тогтвор суурьшилтай ажилласан үндсэн ажилтан байх
- • Нийгмийн даатгалын байгууллагад бүртгэгдсэн байх
- • Аливаа хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл болон зээлийн муу түүхгүй байх
https://www.statebank.mn/statebank/