Хөдөө орон нутгаас их дээд сургуульд суралцахаар ирсэн оюутнуудад хамгийн ихээр тулгамддаг асуудал бол оюутны байрны асуудал. Уг асудлыг шийдэх оюуутнуудад сурч боловсроход нь дөхөм болох үүднэс 1000 оюутны байр төслийг хэрэгжүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Удахгүй ашиглатад оруулахаар өтөлөвлөөд байгаа уг байрны барилгын явцтай өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны яамны дэд сайд Б.Ургамалцэцэг танилцлаа.
Шинээр баригдаж буй оюутны байрны гал тогоо, амралтын өрөө, нэг оюутанд ногдох м2, агаар салхи зэрэгт анхаарч ажиллаж байгаа аж. Мөн томоохон их, дээд сургуулиудын дотуур байртай адил ханштай байх гэнэ. Мөн энэ жилийн хувьд томоохон их, дээд сургуулийн дотуур байрны үнэ нэмэгдэхгүй юм байна.
Барилгын ажлын явцтай танилцсан дэд сайд “Баригдаж байгаа шинэ барилга маань стандартын шаардлага хангасан оюутны байрны зориулалтаар баригдсан. Барилгын ажил боломжийн явагдаж байна гэж дүгнэж байна. Нийтийн байр учир цахилгаан, усны хомсдолд орохгүйн тулд шаардлага хангасан орчин үеийн техник хэрэгсэл ашиглах нь зүйтэй. Өрөө бүрт угаалгын машинтай юм уу эсвэл хүн бүр түмпэнтэй байх шаардлагагүй. Бусад оронд шийдвэрлэсэн дэвшилтэт технологийг ашиглахыг зорьж байна. 1000 оюутны байранд улсын болон хувийн хэвшлийн сургуулийн оюутнууд квотын дагуу амьдрах эрхээ авна ” гэжээ.