Улаанбаатарт 10-12 хэм дулаан

Малчид, ард иргэдийн анхааралд:
Ой хээрийн бүс нутгийн хуурайшилт 3-4-р зэрэгт хүрсэн тул, болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2014 оны 04 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газар болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгийн зарим газар болон баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгороор 0-5 градус хүйтэн, говийн болон зүүн зүгийн нутагаар 18-23 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Сэрүүсч 10-12 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 27 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Санал болгох мэдээ

Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж сэрүүснэ

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна. Нутгийн …