Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 4 дүгээр сарын 7-нд болж хуралдаанаар цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Батлан хамгаалах хууль, тогтоомжийн хүрээнд иргэдийг шаардлагатай үед эх орноо хамгаалах бэлтгэлтэй болгох, тэдэнд эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор цэргийн насны залуучуудыг цэргийн албыг дүйцүүлэн хаалгах хэрэгцээ шаардлага байсаар байна.Засгийн газрын 2008 оны 49 дүгээр тогтоолоор цэргийн албыг дүйцүүлэн хаах журмыг баталсан бөгөөд журмын дагуу НИТХ нь Засгийн газраас тогтоосон цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн дээд тооны хязгаарыг үндэслэн дүүрэгт алба хаах иргэдийг тоог баталдаг. 2014 оны 73 дугаар тогтоолоор энэ онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг баталсан. Энэхүү тогтоолыг үндэслэн НИТХ-ын Тэргүүлэгчид нийслэлийн хэмжээнд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт тус бүр 8, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт тус бүр 5 буюу нийт 54 иргэнийг элсүүлэхээр тогтоолоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
