Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавина

altankhuyag_6489 УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдсан. МАН-ын бүлэг хурлын талаар хэлэлцсэн асуудалтай холбоотой мэдээлэл хийв. МАН-ын бүлгийн зүгээс “Чингис” бондыг ямар зориулалтаар авсан, төсөл хэрэгжихгүй удаж байгаагаас өрийн хэмжээ ихсэж байгаа асуудлыг тайлбарлахгүй байгаа нь хардлага төрүүлж байна гэж мэдэгдлээ. МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдын мэдэгдсэнээр “Ерөнхий сайд энэ долоо хоногт “Чингис бонд”-ын талаар мэдээлэл хийнэ. Гэхдээ МАН-ын бүлгээс энэ мэдээлэлтэй холбогдуулж шаардлага тавина. Учир нь 1.5 тэрбум ам.долларын бондыг ямар нөхцлөөр хэнээс авсан гэдэг нь мэдэгдэхгүй байгаа. Тиймээс шаардлага тавьж, болохгүй бол нийгмийн асуудал болгон тавина” гэсэн юм. МАН-ынхан Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дахин тавихаа илэрхийлээд байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Чингис” бондтой холбоотой асуудлаар энэ долоо хоногийн пүрэв гаригийн хуралдаанаар хариулт өгөх юм.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …