Ирээдүйд сар байхгүй болно

-moon-a Манай дэлхийн цорын ганц дагуул болох Сар ирээдүйд байхгүй болох гэнэ. Тэгэхээр хүн төрлөхтөн шөнийн тэнгэрийг гийгүүлэгч саргүйгээр зөвхөн оддыг л хардаг болох ажээ.

Тодруулбал, ОХУ-ын Механик инженерийн судалгааны төвийн Ерөнхий захирал Геннадий Райкунов “Cap Сугарын дагуул байсан Буд гаригийн тавиланг давтаж нэг их удалгvй хаашаа ч юм нисч одно. Жил бvр дэлхийн дагуул эх гаригаасаа холдсоор байгаа. Энэ vйл явц жам ёсных. Vvнийг зогсоох ямар нэг гэнэтийн явдал тохиолдчихгvй л бол cap гарцаагvй тойрог замаасаа гарч бие даасан гариг болно. Тэр vед манай гаригийн амьдрал сөнөж, элсэн цөл болно” хэмээн мэдэгдээд байна.

Өөрөөр хэлбэл, Сугар дагуулаасаа салсны дараа амьдрахад тохиромжгvй гариг болсонтой адил дэлхий ч сөнөмөл гариг болон хувирах аж. Тэрбээр “Тэр vед дэлхийд амьдрал орших ямар ч vндэсгvй болно. Уурамьсгал хахир хатуу болохоос гадна хvлэмжийн хийгээр дvvрч, агаарын даралт асар их өснө” гэжээ.
Сарны тойрог зам зуйван хэлбэртэй. Энэ замаар дэлхийн дагуул секундэд 1.02 км-ийн хурдтайгаар, нар буруу тойрон эргэдэг. Нарны нөлөөгөөр зарим vед аялалд өөрчлөлт ордог ч өнөөдрийнх шиг шуугиан тарьсан, бараан таамаглал дэвштэл хурцдаж байсангvй. Г.Райкуновоос гадна Москвагийн улсын их сургуулийн Одон орон судлалын тэнхимийн судлаач Сергей Попов дагуул дэлхийгээс холдсоор байгааг баталжээ. Тvvнийхээр тун аажуухан буюу жилд ойролцоогоор 38 мм-ээр алсалж байгаа аж. Харин бусад таамаглал дээр Г.Райкуноваас өөр бодолтой байга юм. Тухайлбал, “Сар хэдэн тэрбум жилийн дараа л одоо байгаагаасаа 150 орчим хувиар холдоно. Тэрнээс тойрог замаасаа гарч, дэлхийгээс салж явахгvй. Эрчим хvчний хангалттай эх vvсвэр байхгvй тул хаашаа ч юм алга болно гэж айх хэрэггvй” гэжээ. Тус тэнхимийн одон орон судлаач Владимир Сурдин тvvнтэй ойролцоо байр суурьтай байна. Тэрбээр “Сарны дэлхийгээс холдох vйл явц удаан vргэлжлэхгvй. Хэсэг хугацааны дараа эргэн ойртох болно. Нарны идэвхжлийн нөлөөгөөр сарны эргэлдэх хурд удааширч аажимдаа дэлхийгээс зугтахаа болино” гэжээ.

Тvvнийхээр ойролцоогоор таван тэрбум жилийн дараа сарны тойрог замын радиус дээд тал нь 463 мянган км болж, өнөөдөр 720-744 цаг vргэлжилж байгаа cap 870 цаг болж өсөх аж. Мөн тэрбээр “Cap дэлхийн дагуул байхаа больж бие даасан гариг болно гэдэг худлаа. Хэдийгээр удахгvй дэлхийн эргэх хурдыг гvйцэж тvрvvлэх ч нарны тvрлэг энэ явцыг удаашруулах болно” гэжээ.

Азаар сар байхгүй болоо гээд  хүн төрлөхтөнд ямар ч муу нөлөө илрэхгүй гэнэ. Зүгээр л сар л байхгүй болохоос биш дэлхийн дулаарал, байгал экологид ямар ч өөрчлөлт гарахгүй юм байна.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …