Орон сууц зээлээр авахаар төлөвлөж байгаа бол юуны түрүүнд зээлийн тавигдах шаардлага болон бүрдүүлэх материалуудыг сайтар судлаарай. Тэгээд өөрт хамгийн боломжтой байгаа материалуудаасаа эхлээд бүрдүүлвэл танд дөхөм байх болно. Та энд бичигдсэн материалуудыг бүрэн бүрдүүлсэнээр аль ч банкинд байрны зээл авахаар хандах боломжтой.
- • Зээл хүссэн өргөдөл, анкет
- • 1 хувь цээж зураг, иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- • Оршин суугаа хорооны тодорхойлолт
- • Гэрлэсэн бол гэрлэлтийн баталгаа;
- • Цагдаагийн газрын тодорхойлолт,
- • Худалдах, худалдан авах гэрээ
- • Худалдаж авах орон сууцны эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ
- • Шинээр ашиглалтад орж буй барилгаас худалдан авах бол орон сууцны захиалгын гэрээ, урьдчилгаа төлбөр төлсөн баримт;
- • Хамтран өмчлөгчдийн бичгээр өгсөн зөвшөөрөл /нотариатаар гэрчлүүлcэн байх/
- • Бусад банк болон ББСБ-аас зээл авч байсан бол зээлийн гэрээ болон зээл, хүүгийн төлбөр гүйцэтгэсэн баримтууд
- • Ажлын газрын тодорхойлолт. Yvнд: Овог нэр, албан тушаал, ажилласан жил, цалингийн хэмжээ болон бусад нэмэгдэл урамшууллыг оруулж бичнэ /Хамтран зээлдэгчийн хамт/
- • Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар /хамтран зээлдэгчийн хамт/
- • Хөдөлмөрийн гэрээний хуулбар /хамтран зээлдэгчийн хамт/
- • Хувиараа бизнес эрхэлдэг бол бизнесийн үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтууд /худалдаа, үйлчилгээ явуулах зөвшөөрөл, түрээсийн гэрээ, санхүүгийн тооцоолол гэх мэт
- • Өрхийн гишүүдийн нэр дээр УБЕГазраас үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг эсэх лавлагаа; барьцаанд тавих бүх хөрөнгийн бичиг баримтуудын эх хувь6