Чанартай замын чанараар Сэлэнгэ, Булган, Өмнөговь зэрэг аймгууд тэргүүлсэн байна

99999999992013 онд Монгол Улсын хэмжээнд аймгийнхаа авто замын чанараар Булган, Сэлэнгэ, Өмнөговь аймгууд тэргүүлсэн байна. Аймгуудын өрсөлдөх чадварын анхдугаар тайланд аймгуудын үндсэн дэд бүтцийн хөгжлийг дөрвөн гол шалгуураар авч үзжээ. Нийт 10 оноогоор дүгнэсэн санал асуулгын дүнгээр Булган, Сэлэнгэ, Өмнөговь зэрэг аймгууд замын чанараар зургаагаас дээш оноо авч тэргүүлсэн байна. Тухайлбал нийт 48.7 мянган ам метр талбайтай Булган аймгийн хувьд замын чанар нь давуу тал болж байгаа ажээ. Монгол Улсын Засгийн газраас зургаан аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажлын хүрээнд тус аймгийг Улаанбаатар хоттой холбоод байгаа юм.
Энэ ч утгаараа Булган аймаг нь аймгуудын өрсөлдөх чадварыг тооцоолсон бас нэгэн категори болох тээврийн хөгжил буюу Улаанбаатар хот руу ирж очиход хүндрэл гардаггүй гурван аймгийн нэгт багтжээ. Харин үндсэн дэд бүтцийн өрсөлдөх чадвараар тус аймаг өнгөрсөн оны мөн үеэс хоёр байраар ухарч долдугаар байрт бичигдээд байна. Ийнхүү Булган аймаг нийт авах ёстой 10 онооноос 7.8-ыг авснаар 9.4 оноотой Сэлэнгэ болон 8.9 оноотой Дундговь аймгийн араас жагсчээ.
Улаанбаатар хоттой хатуу хучилттай зам болон төмөр замын сүлжээгээр холбогдсон хамгийн анхны аймгуудын нэг болох Сэлэнгэ аймагт өнгөрсөн нэг жилийн хугацаанд тээврийн хэрэгслийн тоо хамгийн ихээр  өөрчлөгдсөн байна. 2012 онд Сэлэнгэ аймгийн хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох авто машины тоо найм байсан бол 2013 онд 11 болж өсчээ. Энэхүү үзүүлэлтээр 21 аймгаас Өмнөговь, Дорноговь, Орхон аймгууд мөн дээгүүр байрт бичигдэж байгаа юм. Эдгээр аймгуудын 100 иргэн тутамд 24.19 болон 16 тээврийн хэрэгсэл ногдож байна. Энэ нь нэг талаас дээрх аймгуудын иргэдийн худалдан авах чадварыг давхар харуулж байгаа ажээ.
Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …