Жүжигчин Бэки нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн хэргээр шүүхэд дуудагджээ

2012121116170422 Урлагийн хамгийн романтик хосуудын нэг гэгддэг дуучин Анхмаа, жүжигчин Билэгжаргал нар өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд очихоор болжээ. Учир нь Анхмаагийн нөхөр Билэгжаргалын хэргийг шүүх гэнэ. Тэрээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1-т зааснаар буюу бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн, догшин авирласан гэж буруутган шүүж байгаа юм. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Ийнхүү элдэв хэл аманд үргэлж өртдөг Бэки энэ удаа хуулийн хариуцлага хүлээх нь.

j

эх сурвалж: фактньюс.мн

Санал болгох мэдээ

Жастин Бибер мерседес бенз машинаа Зул сарын баярт зориулж чимэглэжээ

23 настай дуучин Жастин Бибер өөрийн мерседес бенз  G-Class SUV загварын машинаа Зул сарын баярт …