Энэ сарын 12- нд 13:00 минутаас МҮЭСТО-д Монгол, Солонгосын эрүүл мэндийн байгууллагуудын нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Энэ өдөрлөгийг Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгуулагуудын нэгдсэн холбоо, Эрүүл мэндийн аялал жуулчлалын “Юнайтэд Экспресс” ХХК, БНСУын Эрүүл мэндийн глобаль холбооноос хамтран зохион байгуулж байгаас юм байна. Уг арга хэмжээ нь эрүүл мэндийн салбарын олон талт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн анагаах ухааны технологийн шинэ ололт амжилт, Солонгос улсын эмнэлгийн практикт нэвтэрч буй арга туршлагыг дотоодын эмч мэргэжилтнүүдэд танилцуулах, харилцан туршлага солилцох зорилготой юм.
Уг арга хэмжээ нь Монголд анх удаа хамгийн өргөн хүрээнд, иргэд байгууллагууд, эмч мэргэжилтнүүдэд нээлттэй зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм байна. Энэ өдөрлөгт БНСУын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд уригдан оролцож байгаа ба зүрх судас болон бүтэн биеийн нэгдсэн шинжилгээгээр тэргүүлэгч Хун Ик нэгдсэн эмнэлэг, Эх барих эмэгтэйчүүдийн Чейл төрөлжсөн эмнэлэг, Чонбуг их сургуулийн эмнэлэг , Корей их сургуулийн “Анам” эмнэлэг, хавдрын эмчилгээ, оношлогоогоор тэргүүлэгч “Фатима” эмнэлэг, гоо сайхны мэс заслын “Жениус” Пластик зэрэг байгууллагууд оролцоно.
Монголын талаас эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн импротлогч шилдэг байгууллагууд оролцож байгаа. Тиймээс иргэд болон эмч мэргэжилтнүүдэд зориулсан семинар, эрүүл мэндийн салбарын бүтээгдэхүүн үйлчилгээний үзэсгэлэн, хамтын ажиллагааны уулзалтууд, иргэдэд зориулан эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, эмчилгээ оношлогооны шинэ технологи танилцуулах үйл ажиллагаа болно. Өдөрлөгийн үеэр БНСУ-ын “Хансин Медипиа” компани нь өөрийн үйлдвэрлэлийн шинэ технологиудыг танилцуулна. Шээс бөөрний болон бэлгийн замын халдваруудын түргэвчилсэн оношлогоо, шүлсээр нойр булчирхай болон цөсний үйл ажиллагааг оношлох шинэ технологи, шээсэн дэх эрсдийн хэмжээ, цистит, бөөрний үрэвслүүд болон бусад үүсгэвэрт өвчнүүдийг богино хугацаанд хялбар аргаар тодорхойлогч түргэвчилсэн оношлуур зэргийг танилцуулах юм.
Мөн гэрийн нөхцөлд болон өрхийн эмнэлгийн түвшинд хэрэглэх жижиг багаж төхөөрөмжүүд, оношлуур, бодис урвалжийг бэлтгэн авч ирнэ. Эдгээр тестүүдээр газар дээр нь шинжилгээ авч хариуг нь гаргана. Солонгосын эмнэлгүүдийг төлөөлөн ажиллаж байгаа нарийн мэргэжлийн эмч нар энэ үеэр иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө. Тухайлбал, Хунг Ик эмнэлгийн дотоод шүүрлийн эмч Юу Хэнран “Бамбай булчирхайн эмгэг болон түүний оношлогоо, эмчилгээнд нэвтэрч буй шинэ арга зүй” сэдвээр оролцогчдод мэдээлэл өгч, бодит кейсүүдийн эмчилгээ, түүний үр дүнг танилцуулна.
Бамбай булчирхай нь хамгийн чимээгүй 90 хувийн чимээгүй өвчилдөг эрхтэний нэг бөгөөд дэлхий дахинд сүүлийн үед бамбай булчирхай хортой болон хоргүй хавдар ихэсч байгаа бөгөөд ихэвчлэн 30-40 насны хүмүүс өвдөж байна. Тиймээс бамбай булчирхайн үйл ажиллагааны алдагдлыг гормоны зохицуулгаар эмчлэхийг зэрэгцээ эмгэг болон хавдрын эмчилгээнд нэвтэрч байгаа БНСУ-ын шинэ технолги арга зүйг танилцуулж иргэдэд үзлэг хийн, анхан шатны оношлогоо хийх юм.
Мөн тус эмнэлгийн дотрын клиникийн эмч И Жёнхёнь ходоод болон элэгний хавдрын шалтгаан түүнийг бууруулах урьдчилан сэргийлэх арга замууд энэ талын эмчилгээ шинжилгээний шинэлэг технологийг танилцуулна. Тиймээс энэ үеэр иргэд БНСУ-ын эмч нараас нүүр тулсан зөвлөгөө авах, эмнэлэгийн практикт нэвтрээд удаагүй байгаа шинэхэн оношлууруудаар шүлсээр дотор эрхтний үйл ажиллагаандаа үнэ төлбөргүйгээр анализ хийлгэх боломжтой юм.
Холбоо барих утас: 88086353, 70186353, 99990941
Д.Амар