Нийтийн эзэмшлийн хайс хашлагыг угааж эхэллээ

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай цэвэрлэн, хальтиргаа гулгааг арилгаж, ногоон байгууламжид тохижилт хийх, улмаар нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээ, хамгаалалтыг хариуцан ажиллах үүрэг хүлээдэг. Энэ үүргийн биелэлтийг ханган хяналт тавьж ажиллах үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас  дүүргүүдэд өгсөн байна. Дүүргүүд ч хаврын тохижилтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор нийтийн эзэмшлийн хайс хашлагыг угааж, бүх нийтийн цэвэрлэгээ хийж эхэллээ. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Чингисийн талбайг угааж, зүлэг тарих газруудыг чийгшүүлж эхэлсэн бол  Баянзүрх дүүргээс эхлэн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдээ нарийн хуваарийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээ хийлгэнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …