Ц.Элбэгдорж: Та бүхэн хотоо, харин би төрөө цэвэрлэе. Хамтдаа нийлээд улс орноо хөгжүүлье

Pa201306142526 (1)Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өнөөдөр буюу зургадугаар сарын 14-ний 13:00 цагт Соёлын төв өргөөнд зам талбайн үйлчлэгчидтэй уулзлаа.

Нэр дэвшигчтэй хамт УИХ-ын дарга З.Энхболд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга, Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал нар хүрэлцэн иржээ.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Нийслэл хотын өнгө үзэмжийг сайжруулж, өдөр бүр цэвэр цэмцгэр байлгахын төлөө цаг наргүй ажилладаг хот тохижилт үйлчилгээний ажилтнууд та бүхэн юуны өмнө талархал илэрхийлье. Мөн хотынхоо ногоон байгууламжийг арчилж торддог цэцэрлэгчид болон байрны жижүүрүүд маань хүртэл хүрэлцэн ирсэнд талархаж байна.

Намайг нийслэл хотын удирдлагад очиход төрийн тэргүүн дуудаж уулзаад олон үүрэг даалгавар өгсөн. Үүний дотроос хотын тохижилт үйлчилгээний ажилтнуудын цалин хөлс, хөдөлмөрийн үнэлгээ, орон сууц, нийгмийн халамжийн асуудалд онцлон анхаарахыг сануулсан билээ. Бид энэ зааврын дагуу “шар хантаазтан”-уудынхаа төлөө өнөөг хүртэл ажиллаж, харьцангуй бага хугацаанд чамгүй ажил амжуулсныг та бүхнийхээ өмнө тайлагнан ярихад таатай байна” хэмээв.

_MG_4029 _MG_4034 _MG_4064

Хотын дарга үгээ хэлсний дараа тохижилт үйлчилгээний ажилтнуудын төлөөлөл болсон таван хүн нэр дэвшигчид хандан санал хүсэлт, асуултаа тавьлаа. Тэдний санал хүсэлтийн дунд цалин хөлсөө нэмүүлэх, нийгмийн халамжаа сайжруулах, орон сууц, хүүхдийн сургалтын төлбөр, сургууль цэцэрлэгийн асуудал зонхилж байв. Үйлчилгээний ажилтнуудын төлөөлөл нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжихээ илэрхийлж, сонгуулийн ажилд нь амжилт ерөөснөөр санал хүсэлтийн цаг дууслаа.

Нэр дэвшигч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Энд хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Хотын өнгө үзэмжийг цэвэр цэмцгэр байлгах энэ хүнд хэцүү, цаг наргүй ажлаа орхин зав гарган хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа

_MG_4140 _MG_4159

_MG_4186

Ногоон байгууламжийн тал дээр би өөрөө ч онцгой анхаарч ирсэн. Бид мод тариад орхих биш ургуулахад онцгой анхаарах нь зүйтэй. Тийм учраас бид мод ургуулахад нийтээрээ анхаарах нь чухал байна.

Эцэст нь хэлэхэд өнөөдөр би та бүхэнд нэг зүйлийг онцлон хэлэхийг хүссэн юм. Юу гэвэл та бүхэн хотоо цэвэрлээрэй. Харин би төрөө цэвэрлэе. Хамтдаа улс орноо цэцэглэн хөгжүүлье гэж уриалах гэсэн юм” хэмээв.

_MG_4079

Дараа нь нэр дэвшигч Ц.Элбэгдорж уулзалтад оролцсон иргэдтэй хамт Эзэн Чингисийн хөшөөний өмнө зургаа татууллаа.

Санал болгох мэдээ

Ц.Элбэгдоржид Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нар баяр хүргэлээ

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдсөн Цахиагийн Элбэгдорж сонгогчидын 50.23 хувийн саналаар ялалт …