Сүлд модны гэрлийг маргааш асаана

olloo_mn_1418534698_111111111Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ жилийг угтах, тэмдэглэх ажлын хэсгийг байгуулж, Чингисийн талбайд шинэ жилийн сүлд модыг сүндэрлүүлдэг уламжлалтай. Энэ жил Төв талбайн сүлд модны гэрлийг маргааш асаах гэнэ. Энэ үйл ажиллагаа нь нийслэл хотыг шинэ жилийн уур амьсгалд оруулах хамгийн эхний ажиллагаа юм. Сүлд моодны гэрлийг асаасны дараа төв талбайд очин хүмүүс ч их болдог юм.

Уг арга хэмжээнд нийслэлийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцох юм. Энэ үеэр сүлд модны дэргэд жижиг хэмжээний 3×6 метрийн талбай бүхий 4 метрийн өндөр карказтай тайз зассан байх бөгөөд төв талбайг тойрсон барилгууд шинэ жилийн уур амьсгал бүхий гэрэлтүүлэг асааж, дуу хуур эгшиглэх аж.

Г.Сүрэн
olloo.mn

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …