Нийслэлчүүд сүлд модны гэрлээ өнөөдөр асаана

5a7746dafbe42fdabigНийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ жилийг угтах, тэмдэглэх ажлын хэсгийг байгуулж, Чингисийн талбайд шинэ жилийн сүлд модыг сүндэрлүүлдэг уламжлалтай. Энэ жилийн сүлд модны гэрэл асаах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 15-ны орой болох гэж байна.

Уг арга хэмжээнд нийслэлийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцох юм. Энэ үеэр сүлд модны дэргэд жижиг хэмжээний 3×6 метрийн талбай бүхий 4 метрийн өндөр карказтай тайз зассан байх бөгөөд төв талбайг тойрсон барилгууд шинэ жилийн уур амьсгал бүхий гэрэлтүүлэг асааж, дуу хуур эгшиглэх юм.

www.mnb.mn

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …