Улаанбаатарт 21 хэм дулаан

download Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, говийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар өмнөөс бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говиор 27-32 градус, говийн нутгаар 23-28 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: 
Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр. 20-22 градус дулаан байна.

Санал болгох мэдээ

ЦАГ АГААР: Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Булган, Сэлэнгийн нутаг, Архангайн зүүн, Төв аймгийн баруун …