Мөсөн гулгуурын талбай маргааш ашиглалтанд орно

p198rjr6ihfnn3g2go41q8o1i252Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас стандартын шаардлагад нийцсэн, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх зориулалт бүхий мөсөн гулгуурын талбайг Чингисийн талбайд 2 дахь жилдээ байгуулахаар болж, өнгөрсөн 7 хоногоос засч эхэллээ. Мөсөн гулгуурын талбайг төв талбайн урд хэсэг дэх тохижилт хийгдээгүй хатуу хучилттай талбайд 50х25 метрийн харьцаатай байгуулж байгаа бөгөөд хувцас солих байр, гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь шийдэхээр төлөвлөж байна. Талбайн ашиглалтыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ хариуцаж ажиллана. Зориулалтын, бүрэн тохижилттой мөсөн гулгуурын талбай 12 сарын 16-ны өдрөөс иргэдэд үйлчилж эхлэх ажээ.

Г.Туяа

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …