Сургууль, станцын барилгын газар чөлөөлөхөд 570 сая төгрөгийн нөхөх олговор олгоно

a8578d5f2101b54d969a9fd101c05da1Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр “Нөхөх олговор олгох тухай” А/1038 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах дунд сургуулийн барилгын трасст орсон 1 иргэн, Баянзүрх дүүргийн  8, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Амгалан дулааны станцын хос шугам, үерийн ус, бохирын ус зайлуулах шугамын трасс орсон 1 иргэний өмчлөлийн газар болон үл хөдлөх хөрөнгийг баталж, трасст өртсөн 2 иргэнд 570 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор боллоо. Уг хөрөнгийг нийслэлийн 2014 оны газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхэд батлагдсан хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, тухайн иргэдийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар болон газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, гэрээнд заасан  хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Өмчийн  харилцааны  газарт даалгалаа. Мөнэнэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ХОРООНД БАРИГДАХ ДУНД СУРГУУЛИЙН

БАРИЛГА БАРИХ БАЙРШЛЫН ЗУРВАС ГАЗАРТ ОРСОН ИРГЭНИЙ ӨМЧИЛСӨН

ГАЗАР, ЭД  ХӨРӨНГИЙННӨХӨХ ОЛГОВРЫН ХЭМЖЭЭ

д/д Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр

/Регистрийн дугаар/

Хаяг,
хашааны дугаар
Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/ Сургууль, Цэцэрлэгийн барилгын газарт орсон газрын үнэлгээ Эдэлбэрийн
хэлбэр
Кадастрын

зураглалын үнэ

Нийт /төг
үл хөдлөх хөрөнгө эд хөрөнгө Хэмжээ  /м2/ Үнэ

/төгрөг/

1 Жав

Мөнхтогтох

/ОТ50112563/

БЗД 19 дүгээр хороо Цайз

17а-462 тоот

5 392 000 332м2 14 608 000 өмчилсөн 20 000 000
Нийт дүн-1 5 392 000 332м2 14 608 000 20 000 000

АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦЫН ХОС ШУГАМ, ҮЕРИЙН УС, БОХИРЫН УС

ЗАЙЛУУЛАХ ШУГАМЫН ТРАССТ ОРСОН ИРГЭНИЙ ГАЗАР БОЛОН ҮЛ

ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ХЭМЖЭЭ

д/д Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр/Регистрийн дугаар/ Хаяг, хашааны дугаар Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/ Замын трасст орсон газрын үнэлгээ Газар эдэлбэрийн хэлбэр Кадастрын зураглалын үнэ Нийт төгрөг
үл хөдлөх хөрөнгө эд хөрөнгө Хэмжээ  /м2/ Үнэ /төгрөг/
1 Ганпүрэв Түмэнжаргал /СМ81042617/ БЗД, 8-р хороо Ус 15-1 тоот 3 454’900’000 951 95’100’000 Өмчилсөн 550’000’000
Нийт дүн 454’900’000 951 95’100’000 550’000’000

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …