Зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөв

p1998cvpusk6nvi21g651o2a1rn41Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Цагийн хуваарийг 08-20 цаг болгон өөрчилсөн бол замын бүсчлэлийг өвөл, зуны улирлаар ангилан өөрчлөлт орууллаа. Тухайлбал өвлийн улирлын бүсчлэлийг 10 дугаар сарын 15-наас 04 дүгээр сарын 15-ны хүртэл тогтоож, зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлсөн юм. Шинэ бүсчлэлээр өвлийн улиралд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дугаарын хязгаарлалтаас бүрэн чөлөөлөгдөж, Тасганы овоогоос хойших зам,  Хорооллын “Бичил”-ийн арын зам, “Долоон буудал”-аас  32-ын тойрог, Дарь эхийн уулзвараас хойш Дамба, Бэлхийн уулзвар хүртэлх зам, Цайзаас Оффицеруудын ордон, КТМС-ийн чиглэлийн замууд дугаар хязгаарлалтаас чөлөөлөгдлөө. Жолооч нар 04 дүгээр сарын 15-ныг хүртэл дээрх замуудаар аль ч цагт замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …