Тувагаас 20 цаа буга авчирчээ

cf831f9a87963401originalСүүлийн жилүүдэд цаатнуудын амин зуулга, уламжлалт аж ахуй алдагдахад хүрчээ. Учир нь, цаа бугын сүрэг цус ойртож бие нь давжаарч, тоо толгой нь цөөрөх аюулд өртөөд буй аж. Тиймээс Засгийн газар цаатан иргэдэд анхаарлаа хандуулан амьдралын төвшинг дээш лүүлэх, тэдний боловсрол, эрүүл мэнд, нийг мийн хамгаал лыг сайж руулах, цаа бугын аж ахуйг сэргээх зорилго бүхий “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаашдын амьдралын төвшинг сайжруулах” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Тува улсаас үржлийн20 цаа буга оруулж ирж, энэ сарын 5-ны өдөр Цагааннуур сумын цаатан иргэдэд хүлээлгэн өгчээ. Тус ажлыг Туркийн хамтын ажил лагааны Монгол дахь агентлагийн санхүүжилтээр“Шү-До” ХХК гүйцэтгэсэн байна. Цаа бугын тоо толгойг өсгөх, үүлдэр угсааг сайжруулах, цус сэлгэх зорилгоор ийн нутаг шуулах болжээ. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сум, Цагааннуур, Улаан-Уул сумдын нутгаар тархан суурьшдаг цаатан иргэдийн дунд явуулсан судал гаагаар өнгөрсөн оны байдлаар 367 цаа маллагч нүүдэлчин буюу 86 өрх айл 1511 цаа маллаж байгаа гэсэн дүн гарчээ.

Б.ЦЭЦЭГ

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …