Next Stop” наадмын “Оны шилдэг”-үүд өнөөдөр тодорно

Today (1)Өнгөрсөн долоо хоногоос олны анхаарлын төвд байсан онцлох үйл явдлын нэг нь  яах аргагүй “Оны залуу”-г тодруулдаг “Next Stop” харшийн наадам  байлаа. Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулж байгаа “Next Stop” наадам нь 1992 оноос эхлэн  уламжлал болгон зохион байгуулагдаж 22 дахь  жилтэйгээ  золгож  байна. 22 жилийн хугацаанд үнэ цэнээ алдалгүй улам амжилттай болж, нэр хүнд нь өсөн нэмэгдсээр байгаа “Next Stop” ёслолын  ажиллагаа нь  хамгийн том харшийн наадам, хүндэтгэлийн үйл ажиллагаа болжээ гэдэгтэй маргах  хүн  үгүй  бизээ.

Энэхүү наадмаас төрөн гарсан эрхмүүд бол манай нийгэм улс төр, эдийн засаг бизнесийн салбарын манлайлагч, тэргүүлэгчид байдаг юм. “Next Stop” наадам жил болгон өөр өөрийн гэсэн онцлогтойгоор зохион байгуулагдаж дахин давтагдашгүй түүхийг бичдэг. Энэхүү түүхийг бичилцдэг хүмүүс яахын аргагүй наадмын нэр дэвшигчид болоод үе үеийн “Оны залуу”-с юм. Энэ жилийн хувьд нийгэм улс төрийн салбарт 49, эдийн засаг бизнесийн салбарт 39 эрхэм нэр дэвшин өрсөлдсөн юм. Тийнхүү олны  дунд хүлээлт  үүсгээд  байсан  “Оны залуу”-чууд өнөөдөр  тодрох нь  ээ.

2014 оны 12 дугаар сарын 11-ээс санал хураалт албан ёсоор эхэлж яг 7 хоног үргэлжлэн 12 дугаар сарын 18-ны өдөр “Next Stop” наадмын нийгэм, улс төр, эдийн засаг, бизнесийн “Оны залуу”-г “Залуу удирдагч” сангийн гишүүд, өмнөх жилүүдэд шалгарч байсан эрхмүүдийн санал, МЗХ-ны удирдлагын багийнхан саналаа өгч  морь жилийн шилдэг залуусыг тодруулах аж. Уг харшийн  наадам  өнөөдөр  орой 18 цагаас Crocus event hall-д болох юм. Хамгийн  тансаг  наадам  хэмээн нэрлэгддэг энэхүү  наадамд  оролцохыг  хүссэн  залууст боломж  нээлттэй байгаа бөгөөд 99297776, 89179891, 99141469, 99003799 гэсэн  утсаар  холбогдож  урилгаа авч болох гэнэ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …