Энэ хичээлийн жилд 132 автобусаар сурагчдыг тээвэрлэж байна

mikroНийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай” захирамжийн дагуу нийслэлийн  ЕБС-ийн сурагчдыг осол гэмтэлд орохоос урьдчилсан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор сурагчдын автобусаар хүүхдүүдийг тээвэрлэх үйлчилгээг үзүүлж байгаа юм. Энэ хүрээнд 2014-2015 оны хичээлийн жилд 7 дүүргийн 5 цэцэрлэг, 48 сургуулийн 132 автобусаар давхардсан тоогоор 7909 суралцагчийг тээвэрлэх үйл ажиллагааг явуулж байна. Үүнээс төрийн бус өмчийн 25, төрийн өмчийн 23 сургууль, төрийн бус өмчийн 4, төрийн өмчийн 1 цэцэрлэгт автобусны  үйлчилгээ үзүүлж байна. Нийтийн тээврийн газартай хамтран зохион байгуулж байгаа энэхүү үйлчилгээнд 12-р сарын 10-ны байдлаар 23781 суралцагч хамрагдсан гэсэн тооцоог нийслэлийн Боловсролын газраас гаргажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …