185 эмэгтэйг хулгайлжээ

319-600x404Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн дайчид өчигдөр Борно мужаас холгүй байрлах Майдугари тосгонд халдлага үйлдэж, 185 эмэгтэйг хулгайлжээ. Мөн 32 хүний аминд хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус бүлэглэлийн тэргүүн Абубакар Шебау “Бидэнтэй тулалдаагүй хэмээн цаазын ял авсан цэргүүдийн төлөө дээрх эмэгтэйчүүдийг хулгайллаа” гэжээ. Өчигдөр Нигерийн удирдлагууд “Боко Харам”-тай тулалдаагүй, ажлын хариуцлага алдсан 54 цэрэгт цаазын ял оноосон юм.

“Боко Харам”-ын дайчид өнгөрсөн долоо хоногт Чибок тосгонд халдлга үйлдэж, бага насны 11 охиныг хулгайлсан юм. Хулгайлагдсан охидын хоёр нь гурван настай гэж цагдаагийн газраас мэдээлэв. НҮБ-ын Эмэгтэйчүүдийн холбооны тайланд дурьдсанаар “Хэт даврагчид энэ онд 12-20 насны 800 орчим охин хулгайлсан” гэжээ.

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн …