Автобусанд үнэгүй зорчих виза карт тараана

64819d52c25a207aoriginalВиза картаа хаясан гээсэн оюутнуудцөөнгүй байдаг. Тиймээс тэдэнд виза картыг нь шинээр олгох асуудлаар МОХ-ныхон Авто тээврийн газарт хандан хүсэлт гаргаад байгаа гэнэ. Тус холбоо ирэх даваа гаригаас виза картаа үрэгдүүлсэн, хаясан хүмүүсийн захиалгыг авч эхлэх аж. Энэ жил 140 мянган оюутнуудаас 113000 виза картны захиалга авсан байна. Гэхдээ алдаатай бөглөгдсөн зэрэг янз бүрийн зөрчлийн улмаас нэмэлтээр 4000 орчим картны захиалга авч дуусчээ. Эдгээр карт оюутнуудын гар дээр ирэх даваа гарагт очих аж.

С.Хорлоо

Эх сурвалж: www.unen.mn

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …