Хуушуурыг хамгийн амттай хоолоор шалгаруулжээ

download (1)Английн “The Guardian” сонины цахим хуудсанд “Гудамжны хоол” нэртэй булан бий. Энэ нь хэдийгээр гудамжны гэгддэг ч орон орны хамгийн амттай зууш, түргэн хоолыг танилцуулж, яаж хийхийг зааж өгдөг юм.

“The Guardian”-ынхан энэ удаад манай хуушуурыг “Махтай, шарсан боорцог” гэж онцложээ.

“Монголын энгийн атлаа маш амттай, хурдан болдог, Монголын хаана ч элбэг, дээр нь хямдхан. Хамгийн гол нь нүүдэлчдийн ахуй амьдрал, зан заншил, хоолны соёлыг мэдрүүлнэ” гэж тэд бичсэн байна.

“Монголд оччихоод хуушуур идэлгүй буцвал алдас болно шүү” гэж сонины хамт олон уншигчдадаа сануулжээ.

Санал болгох мэдээ

Хятадын чат-ботуудад “сэтгэл хөдлөл” илэрхийлэхийг хориглоно

Хятадын эрх баригчид хиймэл оюуныг сэтгэл хөдлөлгүй, аюулгүй мэдээллийн хэрэгсэл болгохыг эрмэлзэж байна. Тодруулбал, Хятадад …