Монголын урлагийн ертөнцийн шаргал үст бүсгүйчүүд болох “Киви” хамтлагийн дуучин Ука буюу Д.Уламбаяр, загвар зохион бүтээгч, загвар өмсөгч Катя Зол буюу Г.Золцэцэг нар царай төрх, бие галбираараа ихэр мэт адилхан бүсгүйчүүд. Хүсэл сонирхол, үзэл бодлоороо нэгдсэн үзэсгэлэнт бүсгүйчүүд маань шаргал үсээрээ ч мөн ижилсэх дуртай гэдэг.
Европжуу төрхтэй Ука, Катя Зол нар хамтран загварын салон нээж, дэлхийн томоохон улс оронд шоу тоглолтоо хүртэл хийгээд авсан билээ. Торго, чимэглэл голдуу хээнцэр загвар зохиох дуртай Катя Зол сүүлийн үед өөрийн шилдэг бүтээлээ Укад өмсүүлэх болж, цаадах нь ч урлагийн тайзыг загварын ертөнцтэй гарамгай нь аргагүй хослуулж эхэлсэн.
Ийнхүү гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа ижилсээд байсан адтай бүсгүйчүүд маань өнгөрсөн жилээс хувийн амьдралдаа анхаарал хандуулж, Ука ээж болоод хоёр ч хоноогүй байна. Сонирхолтой нь, гучин насны босго хэдийнэ алхсан дуучин бүсгүй маань шаргал үст найзынхаа хамаатны залуутай ханилан анхны үрийнхээ зулайг үнэрлээд байгаа гэнэ. Эрчүүдэд тавих шалгуур өндөр гэгддэг Ука найзыгаа нөхөртэй нь танилцуулж өгсөн Катя Зол ч энэ сонголтонд нь сэтгэл хангалуун суугаа ажээ.
Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү