Халамжийн мөнгөө авч амжаагүй иргэд ирэх онд авч болно

halamjӨнгөрсөн хугацаанд  “Халамжийн мөнгө”-өө авч чадаагүй иргэд шинэ он гарангуут авах боломжтой болжээ. Халамжын мөнгөө авахыг хүссэн иргэдийг банкууд “Санхүүжилт дууссан” гэдэг шалтаг хэлж тэднийг буцаах болсон юм. Уг нь Нийслэлийн санхүү, төрийн сангийн газраас энэ онд 83.1 тэрбум төгрөгийг халамжийн мөнгөнд зарцуулахаар өгсөн аж.

Эл мөнгийг иргэдэд бүрэн тараасан боловч хүн амын шилжилт, хөдөлгөөн, жирэмслэлт, төлөвлөгдөөгүй зардлууд гарч ирж, төсвийн мөнгөнөөс 2.8 тэрбум төгрөг дутсан байна. Өөрөөр хэлбэл, төсөвлөгдсөн мөнгөнөөс 2.8 тэрбум төгрөгийн илүү зардал гарчээ гэсэн үг. Энэхүү асуудлыг холбогдох албаны хүмүүс нь Нийслэлийн санхүү, төрийн сангийн газрынханд хэлсэн ч төсөв хүндрэлтэй байгаа тул тодотгол хийх боломжгүй байгаа аж. Гэхдээ дээрх мөнгийг ирэх оны төсөвт тусгаж олгохоор болжээ. Ямартай ч энэ сард халамжаас мөнгөө aвч чадаагүй иргэд ирэх oны нэгдүгээр сард авч болох юм байна.

Санал болгох мэдээ

Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны гуравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд анхан шатны …