Эмээлтийн Үйлдвэрлэл, технологийн парк 14 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана

aa9e926b4bcbad452443d7bdde3f61c6“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг” болон Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлийн алслагдсан дүүрэг Багануур, Багахангай, Налайх, ХУД-ын 13-р хороо Шинэ суурьшлын бүсэд “Үйлдвэрлэл, технологийн парк” байгуулахаар заасан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор  НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн Үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газрыг байгуулсан.  Уг ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа А/1046 дугаар захирамж гаргаж, “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн Үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын бүтэц орон тоог баталлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Гэр хорооллын 50 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлж, 32 мянган айлын стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг шинэчилнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …