Говиос үлэг гүрвэлийн чулуужсан 15 ширхэг өндөг олджээ

59060Өнгөрсөн есдүгээр сарын эхээр Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн нутгаас үлэг гүрвэлийн өндөг байж болох чулуужсан бөөрөнхий зүйлс олджээ. Тэдгээрийг

засмал зам тавьж байсан “Дорноговь АЗЗА” компанийн ажилчид олсон байна. Тэд зам тавьж байсан газраасаа нийт 15 ширхэг ийм чулуужсан зүйл олсон ч тухайн үед холбогдох байгууллагуудад мэдэгдээгүй ажээ.

Өнгөрсөн сарын 4-нд залуус олдворуудаа аймгийнхаа музейд хүлээлгэн өгсөн байна. Олдворуудын долоо нь нэлээд том, нэг нь гурван литрийн бидон савны чинээ бол найм нь Монгол орноос өмнө нь олдсон үлэг гүрвэлийн өндөгний дайтай болохыг нутгийн хүмүүс хэлж буй юм. Тус музейнхэн ШУА-ийн Палеонтологийн төвд энэ тухай мэдэгдэн, палеонтологчдыг урьж шинжлүүлэхээр ажлаа эхлүүлжээ.

59061 59063

www.goodnews.mn

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …