Жавар тачигнасан хүйтэн өвлийн уур амьсгалыг зөөлрүүлдэг хамгийн сайхан баярын нэг бол шинэ жилийн баяр юм.
Тэгвэл эрт дээр үед он тооллоос хамаарч шинэ жилийг янз бүрийн өдөр тэмдэглэж, янз бүрийн ёс журамтай байсан байна. Энэ тухай сонирхолтой баримтуудыг та бүхэнтэй хуваалцъя.
Петр I хааны зарлигаар 3 зуун жилийн өмнө шинэ илийг 1 сарын 1-нд тэмдэглэх болжээ. Харин өмнө нь шашны тооллор 3 сарын 1-нд, зууны тооллор 9 сарын 1-нд тэмдэглэдэг байсан байна.
Орчин үеийн хүүхдүүд өвлийн өвгөнөөс юу хүсдэг гэж бодож байна? Харин оффисын ажилчид захиралыг нь хөлдөөж өгөхийг хүсдэг байна.
Гэрт гацуур мод чимэглэх нь 150 жилийн өмнөөс үүсчээ.
Оросын өвлийн өвгөний хувьд 11-р сарын 18-нд бас шинэ жил болдог гэнэ. Энэ өдөр Оросод эд хүйтэн өвөл эхэлдэг байна.
35 жилийн турш 12 сарын 31-нд Оросын сувгаар “Матриц”, “Ирония судьбы, или с легким паром” гэх кинонуудыг гаргаж байгаа гэнэ.
Шинэ жилээр яагаад салют буудуулдагийг та мэдэх үү? Учир нь дээр үед салютын энэхүү чанга дуу чимээ нь муу ёрын сүнс, бүхий л муу зүйлийг зайлуулдаг хэмээн үздэг байжээ.
Дэлхийн хамгийн өндөр хиймэл гацуур 76 метрийн өндөртэй байсан бөгөөд Бразилийн төвд сүндэрлэсэн байжээ.
Италичууд 31-ий шөнө хуучин зүйлүүдээ цонхоор гарган шиддэг гэнэ. Үүнийг хийх болсон шалтгаан нь шинэ оны өмнө бүхий л хуучин зүйлээсээ салах хэрэгтэй гэдэг үүднээс ийнхүү хуучин зүйлсээ хаядаг байна.
Өвлийн өвгөний (Санта биш) төрөлх нутаг нь Устюг бөгөөд энэ нь Вологодскийн хамгийн эртний тосгоны нэг юм.
Австраличуудын баярын ширээний засалт.
1 сарын 1-нд Япон хүнд “Акимашитэ Омэдэтто Гозаимаши” гээд хэлээд үзээрэй. Энэ нь Японоор “Шинэ жилийн мэнд хүргэе” -гэсэн үг юм.
1947 оноос эхлэн 1 сарын 1 амралтын өдөр болжээ.
Румынчууд шинэ жилийг “Бага зул сар” хэмээн нэрлэдэг байна.
1895 онд гацуур модны чимэглэл болох цахилгаан гэрэл асжээ. Энэ нь АНУ-д болсон үйл явдал юм.
Өндөр жилийг хэрхэн тодорхойлохыг та мэдэх үү? Энэхүү өндөр жил 4 жилд нэг удаа тохиолддог бөгөөд 366 хоногтой байдаг юм байна.
Англид хонх дуугарч эхлэхэд гэрийнхээ хойд хаалгыг онгойлгож хуучин оноо үддэг бөгөөд хамгийн сүүлийн удаа хонх цохиход төв хаалгаа нээж шинэ оноо угтан авдаг гэнэ.
Оросын алдарт “В лесу родилась ёлочка” хэмээх дуу 1903 оны үед шүлэг байсан байна.
Дээр үед хүмүүс өвлийн өвгөнөөс бэлэг гуйхгүй харин ч өөрсдөө түүнд бэлэг бэлэглэдэг байжээ.
Дэлхийн өмнөд хагаст шинэ жил зун болдог учир гацуур модны хамтаар тэд гэрийнхээ орчныг чимэглэдэг байна.
20-р зууны 50-иад оны үед цасан охин өвлийн өвгөний ач охин болж мэндэлжээ.
Өвлийн өвгөнтэй уулзахыг хүссэн хүн бүр Устюгт ирж болох юм.
Египетэд шинэ жилийг Нил мөрний цутгалын үеэр тэмдэглэдэг байна.
Өмнөд Солонгост шинэ жилээр хүүхдүүдэд заавал бага зэрэг мөнгө бэлэглэдэг гэнэ.
Англид 1516 онд буюу Генриха VIII-ийн үед алтан гацуурыг барьсан байна.
www.saak.mn