12 дугаар сарын 31-нд 28 автобус үйлчилнэ

06a60b0a9d4d34b8bigШинэ оны баярын цэнгүүн 31-ний орой Чингисийн талбайд болж дууссаны дараа 28 автобус иргэдэд үйлчилнэ.

Шөнийн 00:00 цагаас 01:00 цагийн хооронд талбай дээр он гаргасан иргэд автобусаар гэртээ харих боломжтой.

Тиймээс иргэд Чингисийн талбайн гурван талд байрлах нийтийн тээврийн зогсоол дээрээс явах чиглэлдээ суух боломжтой юм байна.

Тодруулбал,

  • Талбайн баруун тал буюу Хэлмэгдэгсдийн хөшөөнөөс,
  • Хуучнаар Ленин клубын урд тал
  • Талбайн зүүн тал буюу Хас банкны зогсоол дээрээс нийт 28 автобус иргэдэд нэг цагийн турш үйлчилнэ.

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …