Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах эрхийг нийслэлд өглөө

p199sr0c4o21jlh12n01l9h6341Яам агентлагууд, Улаанбаатарт байршин ажилладаг төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх цагийг 08.00, ажил дуусах цагийг 17.00, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх цагийг 08.00, их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 09.00 байхаар Засгийн газар 2012 онд тогтоосон байдаг. Харин энэ цагийн хуваариар төрийн бүх байгууллагын ажил ижил цагт цуглах, тарахaд замын хөдөлгөөний түгжрэл удаан хугацаагаар үүсч байгаа юм. Мөн сургууль, цэцэрлэгийн эхлэх тарах цаг ажил эхлэх, тарах цагтай давхцах нь замын хөдөлгөөний хэт ачаалал үүсгэх нэг шалтгаан болж байгаа талаар Нийслэлийн лавлагаа мэдээллийн 1800-1234 утсанд иргэдээс багагүй санал ирсэн. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төр захиргааны болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх, тарах цагт уян хатан зохицуулалт хийх эрх олгох хүсэлтийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Ерөнхий сайдад хүргүүлсэн.
Нийслэлийн ИТХ-ын хурлын уг хүсэлтийг Монгол Улсын Засгийн газрын 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд, нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх, дуусах цагийг зохицуулж байх эрхийг нийслэлийн Засаг даргад шилжүүллээ. Цагийн хуваарийг өөрчлөхдөө замын хөдөлгөөний урсгал, тээврийн хэрэгслийн тоо, байгууллагуудын байршил, ажиллагсад болон суралцагчдын тоо зэргийг судлан үзэхийг үүрэг болголоо.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Сэлэнгэ аймаг: Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна

Сэлэнгэ аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна. Тус хөтөлбөр нь Хүүхдийн …