Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийг төрийн дээд одон, медалиар шагналаа. Шагналыг нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат нар гардууллаа. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар 63, Шударга журам медалиар 2, Алтангадас одонгоор 147, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 24 иргэн энгэрээ мялаалгалаа. Тухайлбал, Шударга журам медалиар Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн ажилтан, хүндэт донор Д.Бүдханд, Нийслэлийн 1 дүгээр төрөх газрын архивч, хүндэт донор Б.Доржпалам нарыг шагнасан бол Улаанбаатар хотын нийтийн номын сангийн ахмад ажилтан, Нийслэлийн мал эмнэлгийн газрын малын эмч, Нарантуул Олон улсын худалдааны төвийн борлуулагч, Клиникийн нэгдсэн 1 дүгээр эмнэлгийн сувилагч, хүндэт донор гээд олон салбарын манлайлагч нар төрийн шагнал хүртлээ.
Түлхүүр үгтөрийн хүртлээ шагнал
Санал болгох мэдээ
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна
Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …