Иргэд, аж ахуйн нэгжид хандаж уриалга гаргалаа

p199viqbq818o3u3g1tj81v251iiu1Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Шинэ жил”-ийн баяр болж байгаатай холбогдуулан эцэг эх, аж ахуй нэгж, байгууллага, хүүхдүүдэд хандаж уриалга гаргалаа. Үүнд:
Аж ахуй нэгж байгууллагууд:
  • Насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх
  • Хүүхдүүдийн хэсэг бүлгээрээ зохион байгуулж байгаа арга хэмжээг насанд хүрэгчдийн хараа хяналттай хийгдэж буй эсэхэд хяналт тавих
  • Хараа хяналтгүй, гуйлга гуйх, хүчирхийлэлд өртөж буй хүүхдийн талаарх мэдээллийг 102, 108, 107 утсуудад мэдэгдэх
  •  Зам хөндлөн гарч байгаа хүүхдүүдэд тусалж, зам гаргаж өгөх тухай ажилтнуудаа идэвхижүүлэх
  • Шинэ жилийн баярыг тохиолдуулан гэр бүлээрээ үйлчлүүлэхэд зориулсан гэр бүлийн меню гарган сурталчилж, хүүхдийн насны онцлог, эрүүл мэндэд тохирсон хоол ундаагаар үйлчлэх
  • Ажилтнаа гэр бүлийнхэнтэй нь баярлуулах, хөгжлийн болон чөлөөт цагийн ажлуудыг төлөвлөх, хэрэгжүүлэх
Сургуулиудад:
  • Сурагчдын хичээлийн амралт эхэлж буйтай холбогдуулан эцэг, эх, асран хамгаалагчдад хүүхдийг хараа хяналттай байлгах талаар сургалт, хурал, зөвлөгөөн зохион байгуулах
  • Анги хамт олон, сургуулийн шинэ жилийн арга хэмжээг эцэг эхээс мөнгө татахгүй, хүүхдийн оролцоотой, энгийн байлгах тал дээр анхаарал хандуулах /санхүүгийн хүндрэлээс үүдэн хүүхэд эвгүй байдалд орох, гэр бүлд үл ойлголцол үүсэх, энэ нь даамжран гэр бүл хүүхдийн эсрэг хүчирхийлэл үүсэх нөхцөл шалтгаан болдог тохиолдол олон байна/
  • Сургуулийн нөхцөл боломжид тулгуурлан сурагчдын амралтын өдрүүдээр дугуйлан, секц, уралдаан, тэмцээнүүдийг зохион байгуулах
  • Хүүхдүүдэд амралтын үеэр гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх талаарх зөвлөгөөг, анхааруулга, санамж өгөх
Эцэг эх, олон нийтэд:
  • Хүүхдээ хараа хяналттай байлгаж, хаана, хэнтэй юу хийж яваа талаар харилцан мэдээлэлтэй байх
  • Оройн цагаар аль болох гадуур гаргахгүй байхад анхаарах
  • Зориулалт, шалтгааныг нь тодруулалгүйгээр бэлэн мөнгө хүүхэддээ өгөхгүй байх
  • Хараа хяналтгүй, гуйлга гуйх, хүчирхийлэлд өртөж буй хүүхдийн талаарх мэдээллийг 102,108,107 утсаар мэдээлэх
  • Гэр бүлдээ цаг зав гаргаж баяраа гэр бүлтэйгээ тэмдэглэн өнгөрүүлэх,
  • Хүүхдийн дэргэд гэртээ согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
  • Асуудлыг хүчирхийллийн бус эерэг аргаар шийдвэрлэхийг та бүхэнд УРИАЛЖ байна.
НИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ГАЗАР
Ugluu-logo

Санал болгох мэдээ

Япон улсын Каназава Их сургууль АШУҮИС-д Төлөөлөгчийн газраа нээлээ

Япон улсын Каназава Их сургуулийн Төлөөлөгчийн газар өнөөдөр /2024.04.29/Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуульд албан …