ЗУСЛАНГИЙН ЧИГЛЭЛИЙН ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

p17t8c63jj1nrb1s4d1ujd18au1qkq1 Нийслэл хотод зам засвар өргөтгөл шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар Цайз зах хүртэлх 2.8 км замын өргөтгөл, шинэчлэлийн ажил 35 хувийн гүйцэтгэлтэй, замын трасст орсон 121 объект чөлөөлөхөөс үлдсэн 64 объектийг чөлөөлөх шатандаа явж байгаа бөгөөд зам засварын ажлыг “Беринг” ХХК гүйцэтгэж байна. Мөн Туул Жин Пангийн уулзвараас Хилийн цэргийн удирдах газар хүртэлх 750 м замыг 7 сарын 5 хүртэл хааж, хучилтын ажлын хийх бол Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордон, Чулуун-Овооны тойргоос Ботаникийн цэцэрлэг хүртэлх авто замын хучилтыг 7 сарын 09 хүртэл хийж, замын хөдөлгөөнийг урсгал тус бүрээр хэсэгчлэн хаах юм. Сэлбийн хойд гүүрний ажлын явц 58 хувьтай, 9 тулгуурын 7-г нь цутгаж, дам нурууны цутгалт дууссан байна. Гэрээ ёсоор “Мотор сервис” ХХК 7 сарын 10-ны өглөө гүүрийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг бүрэн нээх юм. Дунд голын гудамжны зүүн хэсэг Гандийн гудамжны төгсгөлөөс Энхтайвны гүүрэн доогуур гараад Петровис шатахуун түгээх станц хүртэлх 500 м замыг 6 сарын 25-ны өдөр нээхээр төлөвлөн ажиллаж байна. Хойд зуслан чиглэлийн 14 км автозам засварын ажлын эхлэл болсон Дамбадаржаагийн постоос Хандгайт чиглэлд “ЭСТО” ХХК шинэ технологиор замын гадаргуун боловсруулалт хийж байгаа бөгөөд замын хөдөлгөөнийг бүрэн хаахгүй, урсгал тус бүрээр хэсэгчлэн хааж, засварын ажлыг гүйцэтгэж байна. Баяр наадмын өдрүүдээр нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөн хаахгүй, ихэнх замуудын зорчих хэсгийг бүрэн нээх эрчимжүүлсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа тул наадмын өдрүүд хүртэл хотын зүүн хэсэгт замын түгжрэл ихсэх төлөвтэй байна. Тиймээс улирлын чанартай зам, барилгын бүтээн байгуулалтын ажлын онцлогийг ойлгож, замын хөдөлгөөнд соёлтой оролцож, аль болох нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг Нийслэлийн Автозамын газраас уриалж байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …