Автобусны компаниудыг нэгтгэлээ

p199vmf61sp4mpqetj7168qpat1Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Автобуснэг”, ”Автобус-3” ОНӨААТҮГ, “Цахилгаан тээвэр” НӨҮГ-ыг  татан буулгаж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар  тус байгууллагуудыг нэгтгэж, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, үйлчилгээний чанар соёл,  сахилга хариуцлагыг дээшлүүлж, үйл ажиллагааны өртөг зардлыг бууруулах зорилгоор нийслэлийн өмчит “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг байгуулах шийдвэрийг гаргасан.
Энэ ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай” А/1053 дугаар захирамж гаргаж, тус газрын бүтэц, орон тоог баталлаа. Уг газар нь 1658 хүний орон тоотой ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Гэр хорооллын 50 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлж, 32 мянган айлын стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг шинэчилнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …