Өнөөдөр Христийн шашин улс түмнүүдийн хамгийн өргөн тэмдэглэдэг Зул сарын баяр тохиож байна. Тэгвэл дэлхийн улс орнууд энэхүү баярыг хэрхэн тэмдэглэж байгаа тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна.
-1200 Санта Клаус гацуур мод бүтээжээ-
Өнөөдөр Осака хотын Жэй Ар галт тэрэгний буудал дээр болсон зул сарын баярын арга хэмжээ зорчигчдыг баярлуулжээ. Тус буудал дээр Санта Клаусын хувцас өмссөн 1200 хүн цугларчээ. Тэдний дунд залуучуудаас гадна эцэг эхчүүд, хүүхдүүд байсан юм. Цугларсан хүмүүс дараалалд зогсон, том цаасан дээр шинэ оны хүсэл мөрөөдлөө бичиж байлаа. Тэд “Зул сарын баярын мэнд!” гэж хашхиран цаасаа өргөх үедээ шинэ жилийн гацуур модны дүрсийг бүтээжээ.
-Бетлехем хотод олон мянган сүсэгтнүүд цугларчээ-
Зул сарын баярыг хамгийн өргөн тэмдэглэдэг бүс нутгийн нэг болох Бетлехем хотод олон мянган сүсэгтнүүд, жуулчид цуглардаг юм. Библид Есүс Христ уг хотод мэндэлсэн хэмээн бичсэн байдаг. Өчигдөр Бетлехем хотод олон мянган хүнийг хамарсан мөргөл болсон байна. Мөргөлийн үеэр ахлах санваартан Фоуад Твай “Зул сарын баярын гол утга учир бол энх тайван, хайр, нөхөрлөл юм. Бид бие биенээ ахан дүүс шиг хайрлах хэрэгтэй” гэжээ. Энэ үеэр талбай дээр зассан аварга том гацуур модны өмнө хамтлаг дуучид тоглолт хийж, скаутууд баярын жагсаал хийж байсан юм.. Зул сарын баярын өмнөх өдөр Бетлехемд 10 гаруй мянган жуулчид ирсэн бөгөөд жуулчдын тоо өнгөрсөн оныхоос 10 гаруй хувиар өссөн байна.
– Петерсын талбайд 1.2 сая хүн Зул сарын баярыг тэмдэглэжээ-
Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.
Бэлтгэсэн: А.Дэлгэрмаа
Б.Амараа