Хойд Солонгос улс АНУ-тай хэлэлцээрийн ширээний ард суухыг хүслээ

Өнгөрсөн Ням гаригт Хойд Солонгос улс АНУ-тай хэлэлцээрийн ширээний ард суух хүсэлтээ гаргаж энэ тухайгаа Чусон телевизийн оройн мэдээний цагаар мэдээллээ.

20130617095208388 Манай хайрт удирдагч Ким Ил Сен болон Ким Жонг Ил нарын гэрээслэлийн дагуу, АНУ-ын санаачилсан “Цөмийн зэвсэггүй дэлхий” баримтлалыг дэмжиж  энэ тухай  хэлэлцэн харилцан ойлголцохын  тулд  АНУ-тай хэлэлцээрийн ширээний ард суух шаардлагатай байна гэж үзэж байна гэж Хойд Солонгосын тал мэдэгдээд , уулзалтын үеэрт Солонгосын хойгийн энх тайванч байдал , байлдааны сургуулилт, алсын тусгалтай пуужингийн туршилтуудыг аль болох зогсоох талаар хэлэлцэнэ гэж мэдэгджээ.

Хойд Солонгос , АНУ-уудын хооронд болох уулзалтанд зөвхөн Төрийн дээд тушаалын удирдах ажилтнууд л оролцохыг шаардсан Хойд Солонгос улс , уулзалтыг хэзээ, хаана хийхийг АНУ шийдэх боломжтой гэжээ.

Хятад, Япон , ОХУ, Өмнөд Солонгос гээд зөвхөн хөрш орнуудтайгаа л төрийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулж ирсэн Хойд Солонгос улсын энэхүү гэнэтийн хүсэлтэнд АНУ ямар нэгэн  хариу мэдэгдээгүй ч ямар ч тохиолдолд хэлэцээрийн ширээний ард суух болно гэжээ.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Энэ бол Америкийн “Хулсан ташуур” маягийн эртний түүхтэй дуу

NIRVANA – “Where Did You Sleep Last Night” Тийм ээ. Энэ бол Америкийн “Хулсан ташуур” …