Нийслэлийн өмчид 1 тэрбум 553 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл бүртгэн авлаа

p19a22thkg1falsql1flpqrn110o1Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай” А/1048 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар төсвийн хөрөнгө оруулалтаар бэлтгэгдсэн 1 тэрбум 530 сая төгрөгийн үнэ бүхий агаарын бохирдлыг хэмжих тусгай зориулалтын автомашин, бага оврын олон үйлдэлт трактор, тусгай зориулалтын болон суудлын автомашин, нийт 11 тээврийн хэрэгсэл, Бүгд найрамдах Солонгос улсын Онцгой байдлын газраас хандивласан  22 сая 179 мянган төгрөгийн үнэ бүхий  2 тээврийн хэрэгслийг данс бүртгэлдээ бүртгэн авахыг Нийслэлийн Агаарын чанарын алба, Чингэлтэй дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих “Бизнес инкубатор” төв, “Чингэлтэйн Ахмадын амралт” ОНӨААТҮГ, Чингэлтэй дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ, Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, захирал нарт даалгалаа гэжНийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Гэр хорооллын 50 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлж, 32 мянган айлын стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг шинэчилнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …