Авааль нөхрөөсөө салж охиноо өөр дээрээ авч үлдсэн Золоог энэ тэндхийн шоу цэнгээн алгасдаггүй гэдэгээр нь хүмүүс мэднэ. Тэгвэл энэ удаа тэрээр хил дамнан Хөх хотод шоудсан зурагаа өөрийн цахим хуудсандаа тавьжээ. Магадгүй зарим хүмүүс Золоогийн талаар хэтэрхий их бичиж байна гэж бодож болох ч яг үнэндээ ингэж олон бичигдэхээр хүмүүсийн анхаарлын төвд байна.
Учир нь тэрээр дандаа энэ тэнд дуулиан шуугиан тарьж явах юм. Улсынхаа нийслэлийн томоохон цэнгүүний газруудыг дуусгасан бүсгүй юм үзэж нүд тайлахаар Хөх хотын уушийн газраар ийнхүү зочилжээ. Бас түүний талаарх шуугиан дуусаагүй саяхан “Макс” клубээр үйлчлүүлэхдээ нэлээд согтсон ажээ. Тэрээр уусан архиндаа хөлчүүрхэн нэгэн бүсгүйг найзуудын хамт бүлэглэн зодсон байна. Зодуулсан бүсгүй нэлээдгүй бэртсэн бөгөөд одоогоор Золоо тэргүүтэй зодоонч бүсгүйчүүд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр эрүү үүсгэгдэн шалгагдаж байгаа ажээ.
Эх сурвалж-Сэрүүлэг сонин