12 шашны байгууллагын хугацааг 1 жилээр сунгалаа

images Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм, хийд байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл шинээр олгох, зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн шийдвэрлэдэг журамтай. Энэхүү журмын дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 12 сүм хийдийн зөвшөөрлийг сунгах тухай асуудлыг  НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг  1 жилээр сунгахаар боллоо.
Гэхдээ НИТХ-ын Тэргүүлэгчид,  шашины байгуулагуудын үйл ажиллагаанд тодорхой хэм хэмжээг нарийвчлан тогтоосон шинэ журам боловсруулахыг холбогдох  албаныханд үүрэг болгож, цаашид  шинэчилсэн журмыг батлах хүртэл шашны байгууллагуудын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг сунгах болон шинээр зөвшөөрөл олгохгүй байхаар шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Санал болгох мэдээ

Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны гуравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд анхан шатны …