Тамхины цэг байгуулахыг дэмжлээ

a8ffb79b90405493originalУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах эсэх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцүүлийн шатанд гишүүд байр сууриа илэрхийлэв.  Тухайлбал, С.Баярцогт гишүүн “Аж ахуй нэгж, албан байгууллагад тамхины цэг байгуулах талаар ойлгомжгүй зүйл байна. Хуулиндаа аж ахуй нэгж, албан байгууллага дотор тамхины цэг байгуулна гэсэн байх юм. Баар, цэнгээний газар бол болно. Гэтэл албан байгууллага дотор тамхины цэг байгуулж боломгүй санагдаад байна. Тэгэхээр албан байгууллага гэдэг үгийг хасах хэрэгтэй” гэв.  Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Үйлчилгээний байгууллага гэдгээ тодруулж, нарийвчлах хэрэгтэй. Мөн гадаад болон, дотоод орчин гэдгээ ялгаж гаргах хэрэгтэй. Тиймээс найруулгын засвар оруул” гэв.  Үүнтэй зэрэгцээд УИХ-ын Л.Цог гишүүн тамхины хяналт гэж юу гэсэн үг вэ.  Тамхины хяналт гэж байдаг юм уу хэмээн нэрний тухайд тодруулж байв.  Харин Г.Уянга гишүүн тус хуулийг хэзээнээс эхэлж хэрэгжих, тамхины цэг байгуулахад төрөөс хэчнээн төгрөг зарцуулж байгааг лавлаж байсан юм.  Ийнхүү тус хуулийн төслөөр санал хураахад УИХ-ын гишүүдийн олонхи утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах тухай асуудлыг дэмжиж, хуулийн төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын байнгын хороонд шилжүүллээ.

Д.Анар

Санал болгох мэдээ

МИАТ компани Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК  дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас …