С.Хорлоо эмээд тусалсан залуусын төлөөллийг хүлээн авч уулзлаа

1b3b4eb09432e1bd32fbaeba4da7c748Бөмбөгөр худалдааны төвийн худалдаачдад халуун цай зарж, амьдардаг 90 настай С.Хорлоо эмээд туслах аян өнгөрөгч 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхэлсэн билээ. Энэхүү сайн үйлсийн аянг “Монгол тусгал залуучуудын нэгдэл ТББ” -ын залуус өрнүүлсэн. Тэд С.Хорлоо эмээг шинэ өргөөтэй болох үйлсийг амжилттай биелүүлж 2014 оны 12 дугаар сарын 6-нд шинэ байшингийн түлхүүрийг гардуулан өгсөн.

   Тэгвэл өнөөдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Монгол тусгал залуучуудын нэгдэл ТББ” -ын залуусын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Мөн энэ үеэр тус төрийн бус байгууллагын тэргүүн Б.Ням-Эрдэнэ, гишүүн Ц.Сувд-Эрдэнэ нарт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Жуух бичиг гардуулан өгч, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …