Цагдаагийн албан хаагч түүхэн кинонд тогложээ

hiСүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүл хамгаалалт хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч, МУСТ Б.Алтанзул МУУГЗ Б.Баатарын найруулсан “Чингис хаан эргэж ирлээ” түүхэн кинонд Персийн ноёны дүрд тогложээ.

Тэрбээр төрийн тусгай албанд тасралтгүй 21 жил ажиллахдаа урьдчилан сэргийлэх хэлтэс, хэвлэл мэдээлэл, согтуурал мансуурлаас урьдчилан сэргийлэх, эрүүгийн алба, орон байр, захиргааны зөрчил, эргүүл хамгаалалт хариуцсан чиглэлийн ахлах байцаагч зэрэг бүхий л чиглэлээр ажиллаж байсан туршлагатай алба хаагч ажээ. Мөн ЦЕГ-ын 9-н байгууллагын 216 айлын орон сууцны ажлыг зохион байгуулах үйл ажиллагаанд менежерээр ажиллаж, Улсын комисст хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулсан Б.Алтанзул хошууч бүхий л чиглэлээр ажиллаж, суралцаж, Сонгинохайрхан дүүргийн “Цагаан мөртэй цагдаа”, Чингэлтэй дүүргийн цагдаагийн “Чингэлтэйн цагдаа” гээд 11 дууны үгийг бичиж, дүрсжүүлэн олны хүртээл болгосон авьяаслаг нэгэн юм.

Түүний шүлгийн дээжсээс толилуулж байна.

“Наад муу хэдэн цагдаа нар чинь
Номхотгох цамц өөртөө өмссөн
Ноомойдуухан хэдэн зарц нар биш шүү
Ногттой нь мордсон ч амаа булаадаг
Номхондуухан хэдэн ардууд биш шүү

Цадиг түүхийн товчоон дээр
Алтаар бичигдэх домог юм
Цагдаагийн өнгөн дээр
Ард түмнээ өмгөөлөх өмөг нь юм

Наад муу хэдэн цагдаа нар чинь
Цагдаа хэрэгтэй бол биднийг дуудаарай
102
Цагдааг хэрэггүй бол битгий муулаарай” 

Г.Туяа

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …