“Газар хөдлөлтөөс амжиж анхааруулах систем” төслийг хэрэгжүүллээ

444qpjvf0uadgrmu19g0led8b2Гамшгаас хамгаалах арга хэмжээний хүрээнд болзошгүй гамшгийн аюулыг олон нийтэд эрт зарлан мэдээлэх үйл ажиллагааны шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар дээр хэрэгжүүлж буй “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах” төслийг хэрэгжүүлж хүлээн авлаа. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын 9 дүүрэгт зарлан мэдээлэх дуут дохиоллын нийт 60 цамхагийг суурилуулан 3 телевиз 9 FМ радиогийн газруудад өргөн нэвтрүүлгийн EBS тоног төхөөрөмжийг суурилуулж ашиглалтанд орууллаа. Мөн шуурхай удирдлагын хөдөлгөөнт удирдлагын төвийг 5 тонны даацтай “Хьюндай HD120” загварын автомашин дээр тоноглон төхөөрөмжилж, системийн найдвартай ажиллагааг хангах цахилгаан үүсгүүр суурилуулан ашиглалтанд оруулав. Монгол Улсад анх удаа Олон улсын жишигт нийцсэн, гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн тогтолцоо бий болж байгаа нь иргэд гамшгийн аюулыг мэдээллийн бүх төрлийн хэрэгслээр дамжуулан цаг алдалгүй хүлээн авч гамшгийн аюулыг хохирол багатай даван туулах боломж ийнхүү бүрдэж байгаа юм аа.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …