Энэ эмэгтэй хэдэн настай вэ. Магадгүй наснаасаа залуу харагдаж байгаа учраас л онцлоо биз. Тиймээс нас нь 50 орчим л болов уу. Та ингэж бодож байна уу. Үгүй ээ. Эрнестина Шепард 77 настай. “Гиннес”-ийн номонд хамгийн ахимаг настай бодибилдингчээр бүртгүүлсэн гайхалтай эмэгтэй. Гэхдээ тэр насан туршдаа идэвхтэй амьдраагүй. 20 жилийн өмнөөс буюу 50 гаран насандаа фитнессээр хичээллэж эхэлсэн байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд тэрээр 9 удаа марафон гүйлтэд амжилттай оролцож, бодибилдингийн хоёр ч тэмцээнд тэргүүн байр эзэлжээ. Амьдралынх нь хэв маяг болсон спорт, тууштай зан, хичээл зүтгэл наснаас нь ямар ихээр залуу харагдаж байна гээч. Энэ эмэгтэй өглөө бүр 16 км гүйж, өдөр бүр зааланд хичээллэдэг гэнэ. Балтиморт байх нэгэн фитнесс төвд тэрээр залуучуудад урам зориг хайрлан хичээллэсээр байна.
Эх сурвалж: www.polit.mn
Санал болгох мэдээ
Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …