Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм хүйтэн

tsag368194894201409100842Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар21-26 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 13-18 градус, Говийн бүс нутгаар 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. 9-11 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

http://www.tsag-agaar.mn/

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …