Цуцлагдсан 106 тусгай зөвшөөрлийг өмнөх эзэмшигчд нь эргүүлэн авч байна

t5t6p3f832vu6hiibbc2da484 “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу талбайд зарцуулсан зардлыг тооцон босго үнээ баталгаажуулсан 23 талбайд сонгон шалгаруулалт зарласнаас 15 талбайд ашигт малтмалын хайгуулын  тусгай зөвшөөрлийг дахин олгоод байгаа юм байна.

Дээрх 15 талбайн 12 талбайд өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд шалгарсан бол гурван талбайд шинэ компаниуд шалгарчээ. Өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүдэд босго үнийг журмын дагуу олгосон байна.Үүнээс харахад өмнөх эзэд нь эргүүлэн тусгай зөвшөөрлөө  авч байгаа аж.

Хоёр удаа сонгон шалгаруулалт зарлаад санал ирээгүй гурван талбайг Ашигт малтмалын тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлд заасны дагуу өргөдлийн журмаар олгох талбайд шилжүүлээд байгаа аж.

Сонгон шалгаруулалт явуулсны дүнд улсын төсөвт 316 сая орчим төгрөгийн орлого орсон байна.

Б.Сансартуяа

Эх сурвалж: www.everyday.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …